1/26
Энэхүү флаш картууд нь 11-р ангийн Нийгэм судлалын хичээлийн бүх бүлгийг хамарсан үндсэн нэр томьёо, тодорхойлолтуудыг багтаасан болно.
Name | Mastery | Learn | Test | Matching | Spaced | Call with Kai |
|---|
No analytics yet
Send a link to your students to track their progress
Нийгмийн ялгарал
Нийгмийн гишүүд хувийн болон нийгмийн шинжээрээ зааглагдан хуваагдах үйл явц.
Тэгш бус байдал
Эдийн засгийн баялаг, нэр хүнд, эрх мэдэлд хүрэх адил бус боломж бүхий байдал.
Нийгмийн давхраажилт
Тодорхой хэв шинжит харилцаа бүхий тэгш бус байдлын тогтолцоо.
Бие даасан байр суурь (К.Маркс)
Анги бол үйлдвэрлэлийн хэрэгсэлтэй харилцах харилцаа, өмчлөх харилцаагаар ялгаатай нийгмийн томоохон бүлэг.
Боолчлол
Иргэний эрхгүй, нэг нь нөгөөгийнхөө өмч болж байдаг, албадлагын хөдөлмөрт тулгуурласан давхраажилтын хэв маяг.
Язгуур
Улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрхээрээ ялгаатай, эрх зүйн хувьд баталгаажсан, угсаа залгамжилдаг хаалттай давхраажилтын хэв маяг.
Каст
Шашны номлол дахь хөдөлмөрийн хуваарийг тогтоосны дагуух, хувийн байр суурийг өөрчлөх боломжгүй, эндогами гэрлэлтийн хэлбэртэй хаалттай систем.
Анги
Эдийн баялгаар ялгаатай, хувийн байр сууриа өөрчлөх боломжтой нээлттэй давхраажилтын хэв маяг.
Байр суурийн шилжих хөдөлгөөн
Хувь хүн, нийгмийн бүлгийн нийгэмд эзлэх байр суурь өөрчлөгдөх үйл явц.
Нийгмийн өөрчлөлт
Тодорхой цаг хугацааны хүрээнд нийгмийн бүтэц, соёл, институтууд шинэчлэгдэх үйл явц.
Соёлын үйлдвэрлэл
Бүтээлч сэтгэлгээ, авьяас билгээс эх сурвалжтай, оюуны өмчөөр хамгаалагдсан соёлын агуулга бүхий бараа, бүтээл үйлдвэрлэх салбар.
Соёлын даяаршил
Зам харилцаа, мэдээллийн хөгжлийн үндсэн дээр тусгаар соёлууд дэлхийн нэгдмэл соёлд нэгдэн нийлэх үйл явц.
Соёлын адилсал
Ард түмэн өөрийн соёлын хэм хэмжээ, хэл, үнэлэмжийн баримжааллыг ухаарч, тэрхүү соёлыг тээгч гэдгээ мэдрэх байдал.
Соёлын дархлаа
Соёл өөрийн үнэт зүйлсээ хамгаалж, гаднын нөлөөнд бусдаас ялгаран онцгойрох хэв маягаа хадгалах чадвар.
Үндсэн хууль
Засаглалын эрх мэдлийг хуваарилах, хүний эрхийг баталгаажуулах хамгийн дээд хүчин чадалтай хууль.
Өмчлөх эрх
Эдийн болон эдийн бус баялгийг ашиглах, эзэмших, захиран зарцуулах боломж.
Нэхэмжлэл
Зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар иргэний хэргийн шүүхэд хандан гаргаж буй шаардлага.
Гэмт хэрэг
Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэхүй эсвэл эс үйлдэхүй.
Төсвийн бодлого
Нийт эрэлтийг нэмэгдүүлэх зорилгоор улсын орлого, зарлагыг өөрчлөх төрийн бодлого.
Мөнгөний бодлого
Мөнгөний нийлүүлэлт болон зээлийн хүүг зохицуулах замаар нийт эрэлтийг удирдах бодлого.
Гадаад худалдааны тэнцэл
Тухайн улсын экспортын орлого буюу гадаадын худалдан авалт болон импортын зардлын зөрүү.
Гадаадын шууд хөрөнгө оруулалт
Гадаадад үйлдвэрийн газар шинээр байгуулах эсвэл бэлэн байгаа компанийг худалдан авч хяналтаа тогтоох үйл ажиллагаа.
Сонгуулийн систем
Сонгууль явуулах, санал авах, дүн гаргах, суудлыг хуваарилах арга, дүрэм журмын цогц.
Хэвлэл мэдээлэл (Mass Media)
Мэдээллийг нийтэд шуурхай хүргэх зорилготой тогтмол хэвлэл, радио, телевиз, цахим сүлжээний нэгдэл.
Улс төрийн систем
Нийгэмд засаглалыг зохион байгуулж, баялгийг хуваарилан байршуулах арга хэрэгсэл, хэм хэмжээний нэгдэл.
Гуравдагч хөршийн бодлого
Хоёр хөршийн нөлөөг тэнцвэржүүлэхийн тулд өндөр хөгжилтэй бусад орнуудтай түншлэлийн харилцаа тогтоох бодлого.
Зөөлөн хүч (Soft Power)
Албадлагаар бус харин соёл, үнэт зүйлсээрээ бусдын сэтгэлийг татах замаар нөлөөлөх чадвар.