1/11
Flashcards from lecture notes to help students review for an upcoming exam.
Name | Mastery | Learn | Test | Matching | Spaced | Call with Kai |
|---|
No analytics yet
Send a link to your students to track their progress
Хичээлийг үр дүнтэй заах нь ямар чадваруудыг багшаас шаарддаг вэ?
Сурагчийг сэдэлжүүлэх, сурах үйлийг ойлгоход нь туслах, сурагчийг үнэлэх зэрэг.
Чадварлаг багш
Сурагч: хэрэв би өөрөө шаргуу хөдөлмөрлөж, дээр нь надад хэрэгтэй дэмжлэг байвал би маш сайн сурч чадна гэсэн итгэл дүүрэн орчинг бүрдүүлж өгдөг.
Боловсролын сэтгэл судлалын гол судлагдахуун
Хүний сурах үйл ба сэдэл, хүний хөгжлийн хандлагууд, хувийн ба бүлгийн ялгаа, сургалтын үр дүнтэй аргууд.
Сурагчийн онцлог ба зан үйл багшийн үйл ажиллагааг юунд чиглүүлдэг вэ?
Ямар сэдэв ба чадварыг заах, хэрхэн заах, сурагчдыг хичээл дээр хэрхэн тогтвортой байлгах, сурагчид бие биенээ дэмждэг уур амьсгал, сурагчдын сурсан зүйлийг хэрхэн зөв үнэлэх, тэгш хамруулан сургах.
Сургалтын үр нөлөөг системтэй судалгаа сайн тодорхойлно
Багшийн заах ба сурагчийн сурах үйлийн талаарх мэдлэг нь бодит, найдвартай эх сурвалж буюу системтэй судалгаанд тулгуурлах ёстой.
Тоон судалгаа
Суралцагчдын дүн, асуулга, сургуульд хамрагдалт ба завсардалт гэх мэт.
Чанарын судалгаа
Ярилцлага, бичиг баримт, зураг, кейс, ажиглалт гэх мэт.
Судалгааны төрлүүд
Тодорхойлох, хамаарлын, туршилтын, хагас туршилтын.
Багш нар сургууль дээрх асуудлыг шийдвэрлэх, илүү үр дүнтэй заах арга эрэлхийлэх үүднээс системтэй судалгаа хийдэг.
Шинэ заах заах аргын үр нөлөөг тодорхойлох, хичээлийн шинэ зохион байгуулалт сурагчдад тохиромжтой эсэх, олон сурагч тухайн хичээлийг хангалттай судалж чадахгүй байгаагийн шалтгааныг тодорхойлох зэрэг.
Үйл ажиллагааны судалгаа
Асуудлыг тодорхойлох, мэдээлэл цуглуулах, датаг боловсруулж, тайлбарлах, үйл ажиллагааны төвлөгөө боловсруулах.
Судалгааны дүгнэлт
Хэн уг судалгааг хийсэн, ямар сэтгүүлд хэвлэгдсэн, найдвартай эх сурвалжид байгаа эсэхийг нягтлахгүйгээр шалтгаан ба үр дагаврын тухай дүгнэлтийг яаран хийж болохгүй.
Онол
Шинэ судалгаа, баримтуудаар шинэчлэгдэн, өөрчлөгдөж, баяжиж байдаг.