Зан үйлийн онол, нөхцөлт рефлекс болон ассоциатив онолыг суралцахуйд хэрэглэх нь

Зан Үйлийн Онол

  • Жон Уотсон (1878-1958)
    • Америкийн эрдэмтэн Жон Уотсон хүний оюун ухааны талаар хамгийн анх нарийн судалж, сэтгэл судлал нь ул суурьтай үнэн зөв ажиглалт, шинжлэх ухааны үндэслэлтэй хэмжилт судалгаа хийж байж жинхэнэ шинжлэх ухаан болно гэж хэлсэн.
    • 1913 онд зан үйлийн онол буюу "behaviorism" гэсэн нэр томьёог Колумбын их сургуульд хийсэн илтгэлдээ анх хэрэглэсэн.
    • Түүний хэлсний дагуу ажиглалт, шинжлэх ухааны хэмжилт судалгаа нь бихевиорист судлаачдын анхаарлын төвд орсон.
  • Тодорхой өдөөлтийг удаан хугацаанд төгсгөлгүй давтан өгөхөд түүний хариу үйлдэл нь шууд автоматаар хийгдэх талтай.
  • Хүний цочроол (S), хариу үйлдэл (R) хоёрын хооронд нэг утгатай холбоо тогтоодгоос сургалтын техник хэрэгслийг ашиглан суралцагчдын танин мэдэх үйл ажиллагааг удирдах кибернетик үзэл баримтлалыг боловсруулсан тул энэ онолыг програмчилсан сургалтын үндэс гэж үздэг.
  • Энэхүү онолын гол зарчим нь гадаад орчны нөлөөгөөр хүний зан үйлийн өөрчлөлт, суралцах үйл явц тодорхойлогддог.
  • Нейросайнсын үүднээс авч үзвэл тархин дахь тухайн хэсэг нейроны холбоосыг бэхжүүлж, шуурхай, оновчтой хариу үйлдэл хийх бололцоотой болдог.
  • Бихевиоризм нь хүний оюуны аливаа үйл ажиллагааг орхигдуулан ажиглаж болох зан үйлд тулгуурласан суралцахуйн онол бөгөөд энэ үүднээс суралцахуй бол шинэ зан үйл олж авах явдал гэж үздэг.
  • Сургалтын зарчмыг алгоритм хэлбэрээр илэрхийлбэл:
    • Сурагчдад хоорондоо учир шалтгааны холбоо бүхий харьцангуй их биш мэдээлэл өгөх
    • Сургалтын материал эзэмшилтийн чанарын үзүүлэлтийг харуулж суралцагчийн хариултыг задлан шинжлэх
    • Хяналтын дүнг суралцагчдад мэдээлэх журмаар материалыг харьцангуй түргэн бататгах
    • Хариултаа засвар хийх зайлшгүй шаардлагатай бол энэ үед суралцагчдад туслах
    • Энэ үйл явцыг сургалтын эцсийн зорилго болох зөв хариулт өгтөл үргэлжлүүлэх
  • Мэдлэг бол хүнээс ангид гадна оршдог.
  • Суралцахуй нь өдөөлт болон хариу үйлдэл хоршлын үр дүнд зан үйлд өөрчлөлт орох буюу шинэ зан үйл олж авахыг хэлнэ.

Зан Үйлийн Онолын Үндсэн Чиглэлүүд

  • Павлов - Сонгодог нөхцөлт рефлекс
  • Уотсон - Холболт, хоршилт
  • Торндайк, Скиннер, Гатри - Оперант буюу үр дүнт нөхцөлт үйл

Нөхцөлт Рефлексийн Онол

  • Нөхцөлт рефлэксийн онол нь Оросын физиологич Иван Петрович Павловын нээсэн мэдрэлийн рефлэксийн тухай ойлголт юм.
  • Павлов судалгаандаа нөхцөлт рефлексийг хүний болон амьтдын суралцах, дадал зуршил бий болгох, түүнчлэн зан төлөвийн өөрчлөлтөд хэрхэн нөлөөлдгийг тайлбарласан байдаг.

Нөхцөлт ба Нөхцөлт Бус Рефлекс

  • Нөхцөлт бус рефлэкс: Энэ бол төрөлхийн, сурч мэдээгүй, автомат үйлдэл юм. Жишээлбэл, амьтан хоол харах төдийд шүлс ялгаруулах, халуун зүйлд хүрэхэд гарыг автоматаар татах гэх мэт.
  • Нөхцөлт рефлэкс: Энэ бол сурч мэдсэн, орчны нөхцлөөс шалтгаалан үүссэн хариу үйлдэл юм. Хүмүүс болон амьтад орчны шинэ цочроогчид дадал сууснаар рефлэкс буюу хариу үйлдэл гаргах боломжтой болдог.
  • Павловын туршилтаар хонхны дууг хоол өгөхтэй зэрэгцүүлэн дуугаргаснаар нохой хонхны дууг сонсмогц шүлс ялгаруулдаг болсон.
  • Павлов өөрийн туршилтандаа нохойг ашигласан. Тэрээр анх нохойг хоол өгөхөд шүлс ялгаруулж буйг анзаарч, хоолыг бусад цочроогчтой (жишээ нь, хонхны дуу) зэрэгцүүлж эхэлжээ.
    • Хоол нь нөхцөлт бус өдөөгч бөгөөд шууд шүлс ялгаруулдаг.
    • Хонхны дуу нь анхандаа ямар ч нөлөө үзүүлэхгүй байсан боловч олон удаагийн давтамжтай хоолтой зэрэгцүүлэн дуугаргахад нөхцөлт цочроогч болж хувирсан.
    • Эцэст нь, зөвхөн хонхны дуу сонссон төдийд нохой шүлс ялгаруулж эхэлсэн. Энэ нь нөхцөлт рефлэкс юм.

Нөхцөлт Рефлекс Үүсэх Үе Шат

  • Суралцах үе: Эхний үед нөхцөлт цочроогчийг (жишээ нь, хонх) нөхцөлт бус цочроогчтой (хоол) хамт хэрэглэдэг. Энэ нь шинэ холбоо үүсгэж, амьтан эсвэл хүн нөхцөлт цочроогчид хариу үйлдэл үзүүлж суралцдаг.
  • Бэхжилтийн үе: Нөхцөлт рефлэкс давтамжтай давтагдах үед энэ холбоо бэхжиж, тухайн нөхцөлт цочроогчийг харах, сонсох, мэдрэх үед автоматаар хариу үйлдэл үзүүлдэг болж эхэлнэ.
  • Сулралтын үе: Хэрэв нөхцөлт цочроогчийг (хонх) нөхцөлт бус цочроогчгүй (хоолгүйгээр) олон удаа үзүүлэх юм бол нөхцөлт рефлэкс аажмаар суларч, хариу үйлдэл үзүүлэхээ больдог. Үүнийг рефлэксийн сулрал гэдэг.

Нөхцөлт Рефлекс Тогтоох Зарчим

  • Эерэг ба сөрөг бэхжүүлэлт: Зөв үйлдэлд урамшуулал өгөх
  • Давтамж: Өдөөгч, хариу үйлдлийг олон удаа давтах
  • Хугацааны ойр байдал: Өдөөгч ба хариу үйлдлийн хооронд бага хугацаа байх
  • Тогтвортой байдал: Өдөөгчийг тогтмол үзүүлэх
  • Эдгээр нь нөхцөлт рефлексийг тогтоох, зан төлөвийг хөгжүүлэхэд тусалдаг.
  • Нөхцөлт рефлэксийн онолыг сургалтанд ашигласнаар сурагчдад сурах шинэ дадал, зуршил бий болж, сурах үйл явц илүү үр дүнтэй болдог.

Ассоциатив Онол

  • Ассоциатив онолууд нь хүний сурах болон танин мэдэх үйл явцад холбоо хамаарлыг үүсгэх явцыг судалдаг сэтгэлзүйн онолууд.
  • Эдгээр онолууд нь хүмүүсийн шинэ мэдээллийг өмнөх мэдлэг, туршлагатай хэрхэн холбож, тухайн мэдээллийг санах, ойлгоход хэрхэн тусалдагийг тайлбарладаг.

Ассоциатив Онолын Гол Төлөөлөгчид

  • Иван Павлов (Оросын физиологич)
  • Эдвард Торндайк (Америкийн сэтгэл судлаач)
  • Б.Ф.Скиннер (Сэтгэл судлаач)

Сэтгэл Судлаач Эдвин Гатри - Холболт-Хоршилт

  • Аливаа хоёр зүйлийг холбож, хоршиж ойлгосноор тогтоох чадвар сайжирдаг гэсэн энгийн зарчимд тулгуурласан.
  • Эхний оролдлогоороо юм сурах гэсэн санааг дэвшүүлж, хүмүүс амьдралынхаа туршлагаар зарим үйл явдал түүний үр дүнг холбож ойлгодог.
  • Энэ тохиолдолд учир шалтгаан бол цочроол болж байхад түүнд өгөх хариу үйлдэл нь үр дагавар болж байдаг.

Ассоциатив Холбоо Үүсгэх

  • Суралцах процесс нь шинэ мэдээлэл, үзэгдлийг өмнөх туршлага, мэдээлэлтэй холбож, тэдгээрийн хооронд холбоо үүсгэх замаар явагдана.

Санал Холбоос

  • Суралцах явцад санал, мэдлэгүүдийг нэг нэгтэй нь холбож, санах, ухамсарлахад хялбар байдлаар эрэмбэлдэг.
  • Жишээлбэл: Амт, үнэр, дуу чимээ зэрэг нь тодорхой үйл явдалтай холбоотой санагдаж болох бөгөөд үр дүнд нь бид тухайн зүйлийг хурдан санаж чаддаг.

Төстэй Ойрхон Байдал

  • Хоорондоо төстэй эсвэл ойрхон тохиолддог үйл явдлууд болон мэдээллүүдийг хооронд нь холбож санах хандлага.
  • Жишээлбэл: Ойролцоо хугацаанд болсон үйл явдлуудыг холбож санах, эсвэл төстэй зүйлийг нэг бүлэг болгон санадаг.

Шалтгаан-Үр Дагавар

  • Үйл явдлуудын хооронд шалтгаан-үр дагаварын холбоо үүсгэх явдал нь суралцахад тусалдаг. Жишээлбэл: нэг үйлдэл нь үр дагавартай байвал тэрхүү үйлдлийг санах хялбар болдог.

Ассоциатив Онолын Практик Хэрэглээ

  • Боловсролд: Сургалтанд сурагчдын мэдлэгийг өмнөх мэдлэгтэй нь холбох замаар шинэ мэдээллийг ойлгож санах чадварыг сайжруулах боломжтой. Жишээлбэл: Түүх, жишээ эсвэл төсөөллөөр шинэ ойлголтыг хялбар тайлбарлаж болно.
  • Танин мэдэхүй: Ассоциатив холбоосыг ашиглан мэдээллийг бүлэглэж санах, ойлгох чадварыг сайжруулна. Жишээлбэл: Ойролцоо утгатай үгс, ойрхон тохиолдсон үйл явдлуудыг бүлэглэн холбон суралцах нь санах ойг дэмждэг.
  • Сэтгэл заслын аргууд: Ассоциатив суралцах аргуудыг ашиглан тодорхой сэтгэл хөдлөл дурсамж айдас зэрэгтэй холбоотой нөхцөлүүдийг өөрчлөх, тайвшруулах зорилгоор сэтгэл зүйчид ашигладаг.

Скиннерийн Оперант Нөхцөлт Үйлдэл

  • (Энэ хэсэгт тодорхой мэдээлэл байхгүй байна)

Бихевиорист Онолыг Сургалтад Хэрэглэх Зөвлөмж

  1. Давтлага: Суралцагчид ярих, бичих, турших, танилцуулах боломж олгох нь үр дүнтэй сурахад нөлөөлдөг.
  2. Хичээлийн агуулгыг сэтгэл зүйн таатай орчин нөхцөлд хүлээж авах хэрэгтэй. Сонгодог рефлексийн үүднээс авч үзвэл анги танхимийн дотоод уур амьсгал тааламжтай байх.
  3. Чадварлаг оюутан олонтой ангид оюутнууд бие биетэйгээ өрсөлдөх байдал ажиглагддаг. Өрсөлдөх уур амьсгалыг дарахын тулд ангийн оюутныг хэсэг бүлэгт хувааж, үнэлгээг хувь хүнд бус тухайн бүлгийн хэмжээнд тавих нь хамтрах уур амьсгалыг үүсгэдэг.
  4. Суралцахуйн үр дүнг зан үйлийн өөрчлөлтөөр үнэлэх. Хичээл, сургалтын материалын чанар сайн байлаа гээд суралцагчид ойлголтоо бүрэн авна гэж дүгнэж болохгүй. Харин тухайн суралцагчийн зан үйлийн өөрчлөлт, хичээлдээ хэр бэлтгэтэй ирдэг, шалгалтаа хэр гүйцэтгэлтэй өгч байгаа зэргийг харгалзан үзэж дүгнэнэ.
  5. Тодорхой арга техникийг ашиглан зан үйлийг удирдах, өөрчлөх боломжтой гэж зан үйлийн онол үздэг ба урамшуулал, шийтгэл гэх мэт аргуудыг хэрэглэдэг.

Зан Үйлийн ба Танин Мэдэхүйн Онолын Харьцуулалт

  • Тодорхойлолт: Зан үйлийн онол нь зан үйлийн өөрчлөлтийг гадаад өдөөгч, хариу үйлдлийн үндсэн дээр судалдаг бол танин мэдэхүйн онол нь дотоод сэтгэлгээний үйл явцад анхаарал хандуулдаг.
  • Хандлага: Зан үйлийн онол нь ажиглагдахуйц, хэмжиж болохуйц зан үйлийг судалдаг бол танин мэдэхүйн онол нь хүний оюун санааны дотоод процессуудыг судалдаг.
  • Суралцах үйл явц: Зан үйлийн онол нь урамшуулал, шийтгэл зэрэг гадаад орчны нөлөө нь суралцах үйл явцын үндэс гэж үздэг бол танин мэдэхүйн онол нь суралцах үйл явц нь мэдээллийг боловсруулж, санах ойд тогтоох зэрэг дотоод үйл явцаар явагддаг гэж үздэг.
  • Товчхондоо, зан үйлийн онол нь "гаднах зан үйлд" төвлөрдөг бол танин мэдэхүйн онол нь "дотоод сэтгэлгээ"-д илүү төвлөрдөг.

Зан Үйлийн ба Танин Мэдэхүйн Онолын Модель

  • Бехиворизм: Өдөөгч -> Хар хайрцаг -> Хариу үйлдэл
  • Когнитив: Оролт -> Танин мэдэхүйн процесс -> Зан үйлийн гаралт

Ном Зүй

  • Ж.Даваа, Ц.Содов, Г.Сүхбат, Боловсрол судлалын үндэс, УБ, 2014
  • Д.Бадарч. Дээд боловсролын онол арга зүй, УБ, 2021