Сүүн Тэжээлтэн Амьтны Эхийн Хэвлий Дэх Хөгжлийн Үе Шат

Сүүн Тэжээлтэн Амьтны Эхийн Хэвлий Дэх Хөгжлийн Үе Шат

Сүүн тэжээлтний эхийн хэвлий дэх үр хээлийн хөгжлийг гурван үе шатанд хувааж болно:

  • Хөврөлийн үе

  • Хээлийн угтвар үе

  • Хээлийн үе

Хөврөлийн Үе Шат

Хөврөлийн үе нь үр тогтож, эвсэл үр үүсэхээс эхэлж, хөврөл эхийн умайн хананд бэхлэгдэх буюу ихэс үүсэн бий болж, түүний үйл ажиллагаа эхлэх хүртэл үргэлжилнэ.

  • Үхэрт: үр тогтсоноос хойш 34 хоног

  • Хонинд: 29 хоног

  • Гахайд: 26 хоног

Хөврөлийн шатанд эвсэл үр хуваагдан хөврөх, нэг, хоёр давхраат хөврөл үүсэх зэрэг процессууд явагддаг. Хөврөлийн үеийг дотор нь таван шат болгон ангилдаг.

Хөврөлийн Үе Шатны 5 Шат
  1. Үр тогтолт, эвсэл үр буй болох, эвсэл үрийн хуваагдал явагдаж бластоцист, трофобласт үүсэх.

  2. Эктодерм, энтодерм, мезодермийн анхдагч зурвас буй болох, мэдрэлийн ялтас, анхдагч гэдэс үүсэн хөгжих, шар уургийн уут, уст бүрхүүл хөгжиж эхлэх.

  3. Шар уургийн уут үйл ажиллагаагаа эхлэх, шар уургийн уутанд цусны судас буй болж, анхны цус төлжилт эхлэх. Зүрх, мэдрэлийн системийн үүсгэвэр тавигдаж анхдагч бөөр, элэг, нойр булчирхай, хөл мөчний эх үүсгэвэр буй болно.

  4. Шар уургийн уут уусч арилах, шээсний уут (аллантиос) буй болох, өмнөх шатуудад эх үүсгэвэр нь тавигдсан эрхтнүүдэд хөгжлөө улам гүнзгийрүүлэх процесс явагдана.

  5. Бэлгийн болон дотоод шүүрлийн булчирхайнууд үүсэх ба мезенхимийн бөөгнөрлүүдээс мөгөөрсний үүсгэвэр буй болох, анхдагч цэлмэнгүүд үүсэх.

Эдгээр таван шат нь хивэгч малд бусад амьтныг бодвол тод ажиглагддаг. Хөврөлийн дээрх үе шатны үргэлжлэх хугацаа, явц янз бүрийн амьтанд адилгүй байдаг.

Жишээлбэл, үхэрт хөврөлийн үе шатны эхний 7 хоногт эвсэл үрийн хуваагдан хөврөх процесс өндөг дамжуулах гуурс болон умайн эвэрт явагдах ба энэ хугацаанд хөврөл гаднаас тэжээлийн бодисыг авдаггүй. Эвсэл үрийн хуваагдахад шаардагдах тэжээлийн илч, энергийн эх булаг өндгөн эсийн дотор хадгалагдан буй бодисын хүчилтөрөгчийн оролцоогүйгээр явагддаг задралын үр дүнд буй болно.

Хөврөлийн үе шатны 8-19 дэх хоногт хөврөлийн амьсгал, тэжээл трофобластын тусламжтайгаар явагддаг. Энэ хоногуудад үрийн бэлцрүү үүсч томорно. Үрийн тэргэл, үрийн хуудсан давхрага (хальс), тэнхлэг эрхтэн зэрэг буй болдог. Зүрх ажиллаж, мөн шар уургийн уут, амнион бүрхүүл зэрэг түр зуурын эрхтнүүд хөгжиж эхэлнэ.

Хөврөлийн үеийн 20-23 дах хоногт үхэрт хөврөлийн амьсгал, тэжээл шар уургийн уутны тусламжтайгаар явагдана. Энэ шатан9 дээр “тэжээл боловсруулах” гуурс буй болж, энэ гуурсны хойт хэсгээс буюу анхдагч гэдэсний хойт хэсгийн доод хэсгээс шээсний уут буюу аллантиос үүснэ. Уушиг, анхдагч ходоод, мэдрэхүйн эрхтэн, дотоод шүүрлийн булчирхайн үүсгэвэр тавигдана. Мөн энэ үед анхдагч бөөр үүсэн хөгждөг. Хөврөлийн үе шатны 21-31 дэх хоног дээр хөврөл трофобласттай нийлэн хорион бүрхүүлийн цэлмэнгүүдийг бий болгож анхны болхи хөгжил бүхий ихсийг үүсгэнэ.

Хөврөл шээсний уут буюу аллантиосын судасны тусламжтайгаар амьсгалан тэжээгдэнэ. Энэ хугацааны эцсийн хоногуудад эхсийн бүтэц нарийсч, түүний цэлмэнгүүд умайн эдтэй нягт холбоо тогтоож эхэлнэ. Эх үрийн хоорондох холбоос-ихэс бүр нарийсан хөгжсний үр дүнд үр хээлийн бие махбодод орох тэжээлийн хэмжээ сайжирч, үр хээл хурдан өсөж томорно. Хөврөлийн энэ үеийн сүүлийн хоногуудад урд, хойт мөчний үүсгэвэр бий болохоос гадна зүрхний ховдлын хоёр тасалгаа үүсэж, зүрх хүчтэй хөгжинө. Бэлгийн эрхтэн болон толгой, нүдний алим хөгжиж биеийн бүх эрхтний үүсгэвэр тавигдаж гүйцсэн байх ба үүгээр жинхэнэ хөврөлийн үе дуусдаг. Үхрийн ийм хөврөлийн урт нь 4-6 см хүрдэг байна.

Хонины эхийн хэвлий дэх хөгжлийн хөврөлийн үеийн үргэлжлэх хугацаа үхрийнхээс богино байдаг. Гахайд эвсэл үрийн хуваагдах нь үхэр хониныхоос ялгаатай байдаг. Хөврөлийн хөгжлийн 9 дэх хоног дээр гахайн бластоцистын хөндийд үрийн зангилаа үүсэж, түүний дараа нь үрийн тэргэл бий болдог. 18 дах хоног дээр толгой, сүүл, урд, хойт мөчний үүсгэвэр тавигддаг. Биеийн үежилт толгойноос сүүл хүртэл тод илэрсэн байна. Зүрх, элэг, анхдагч бөөр үүсэн хөгжсөн байна. 24 дэх хоногт биеийн муруйлт багассан байхаас гадна үежилт нь арилж эхэлнэ. Урд, хойт мөчинд туурайн үүсгэвэр мөн хэвлийн хэсэгт хүйсний суваг бий болсон байдаг.

Сүүн тэжээлтний тухайлбал, гэрийн амьтдын эхийн хэвлий дэх хөгжлийн хөврөлийн үе шатанд үрийн бие махбод, түүний эд, эрхтнүүдийн бүрэлдэн бий болоход удамшлын генүүдийн хүчин зүйлүүд чухал үүргийг гүйцэтгэдэг байна. Тухайлбал, удамшлын хүчин зүйлүүдийн нөлөөний дор эсийн материалын ялгаралт, төрөлжилт явагдаж, эд, эрхтнүүдийн эх үүсгэвэр, хөгжил (морфогенез) явагддаг байна. Хөврөлийн энэ шатан дээр эхлээд сээр нуруутны, дараа нь сүүн тэжээлтний ерөнхий шинжүүд буй болдог аж.

Экдодермагаас Мэдрэлийн Эд Үүсэх

Мэдрэлийн Эдийн Төрөлжилт
  1. Мэдрэлийн гуурсний ерөнхий бүтэц:

    • далавчин хавтан

    • дугуй хавтан

    • тектал хавтан

    • доод хавтан

    • эпендемгли эсийн давхарга

    • мантийн давхарга

    • захын давхарга

  2. Тархи-нугасны мэдрэлийн эсүүдийн хөгжил:

    • мэдрэлийн үүдэл эсүүд

    • нейробласт

  3. Мэдрэлийн туслах эсийн хөгжил:

    • астроцит

    • олигодендроцит

    • микрогли

    • эпендемгли

  4. Мэдрэлийн крест (мэдрэлийн гуурсны дээд хэсэгт байрлах мультипотент үүдэл эсүүдийн бөөгнөрөл):

    • эпитель-мезенхимийн шилжилт

    • толгойн хэсгийн мэдрэлийн крест

    • вагус (парасимпатик) мэдрэл

    • ташааны мэдрэл

    • их биеийн мэдрэл

    • зүрхний мэдрэл

  5. Нугасны төрөлжилт:

    • бор бодис

    • цагаан бодис

    • дээд, гадна, дотно эврүүд

    • дээд, дотор, гадна багц мэдрэл

  6. Нугасны нейроны төрөлжилт: холбоосууд үүсэх

  7. Тархины ерөнхий бүтэц бий болох: хүзүүний муруй, толгойн муруй

  8. Ховдлуудын төрөлжилт:

    • их тархи

    • завсрын тархи

    • дунд тархи

    • хойд тархи

    • уртавтар тархи

    • жинхэнэ арын тархи

    • ховдол

  9. Уртавтар тархи:

    • уртавтар тархины сүүлийн хэсэг

    • дугуй хавтгай

    • далавчин хавтгай

    • мэдрэлийн багана

  10. Хойд тархи буюу тархины хойд хэсэг:

    • бага тархи

    • тархины уртавтар тархины хобоос

    • ромбэнцефалик уруул

  11. Дунд тархи:

    • дунд тархины дээд хэсэг

    • тархины иш (их тархийг тархины суурьтай холбосон иш)

  12. Завсрын тархи:

    • нүд

    • боргоцой булчирхай

    • таламус

    • өнчин тархи

  13. Их тархи:

    • тархины хагас бөмбөлөгүүд

    • төгсгөлийн ялтас

  14. Тархины гадна давхаргын хөгжил (meninges):

    • хатуу бүрхүүл

    • торлог бүрхүүл

    • зөөлөн бүрхүүл

Мэдрэлийн Гуурсны Хөгжил

Мэдрэлийн хавтан → мэдрэлийн нугалаа → мэдрэлийн ховил → мэдрэлийн хоолой.

Митозын үр дүнд шилжүүр хучуур эдийг бий болно. Митоз үргэлжлэнэ, нягтарших тусам хөндий рүү ойртоно.

  • Гадна давхарга

  • Захын хэсэг

  • Эпендимагли эсийн давхарга

  • Mantle layer → gray matter

  • Limbic layer → white matter

Төв мэдрэлийн тогтолцооны янз бүрийн хэсэгт өөрчлөлтүүд гарна.

Тархи Ба Нугасны Мэдрэлийн Эсийн Хөгжил (Нейроны Төрөлжилт)

Сэртэнгүй нейробласт ↓ 2 сэртэнт нейробласт: аксон, дендрит ↓ Олон сэртэнт нейробласт: захын давхарга руу дээш, доошоо шилжих・мэдрэх, хөдөлгөх аксон гадагшилна→хөдөлгөгч мэдрэл

  • Мэдрэгч интернейрон

  • Хөдөлгөгч нейрон+хөдөлгөгч интернейрон

  • Нейробласт агуулаагүй аксон

Мэдрэлийн Крестийн Эсийн Төрөлжилт

Bmp-4,-7 →мэдрэлийн эдийн дээд хэсгээс Wnt-6・ ・N-cadherin↓ →EMT мэдрэлийн эдийн дээд хэсгээс Slug → Зэргэлдээх эсүүдтэй наалдсан холбоос тасарна RhoB → эсийн бүтэц өөрчлөгдөнө→эсийн шилжилт

  • Тархины мэдрэлийн үүдэл эс

  • Нугасны мэдрэлийн үүдэл эс

  • Бамбай булчирхайн хажуугийн эсүүд, гүрээний судасний эсүүд

  • Одонтобласт

  • Нүдний холбогч эд, эвэрлэг бүрхүүл, сормууслаг биеийн булчин

  • Залгиур хоолойны нуман мөгөөрс

  • Нүүр, хүзүүний жинхэнэ арьсны давхарга болон арьсан доорх ислэг

  • Тархины V, VII, IX, X-р хос мэдрэлийн мэдрэгч зангилаанууд

  • Зүрхний ховдол тосгуурын зааг

  • Залгиурын уутны цуллаг

  • Шванны эс

  • Тархины торлог болон зөөлөн давхар

  • Гэдэсний зангилаа

  • Мэдрэлийн туслах эс

  • Нөсөөний эс

  • Бүх нугасны загилаа

  • Симпатик зангилаа

  • Бөөрний дээд булчирхайн тархилаг давхар

  • Гэдэсний ханын даавар ялгаруулах эсүүд

Гэрийн тэжээвэр амьтдын хөврөлийн хөгжлийн гурав дахь долоо хоногийн сүүлчээр хөврөлийн хөвч нь эктодермагийн баганан хучуур эсүүд дээр байрлаж, энэ шилжүүр төрлийн мэдрэлийн хучуур эс болно. Мөн эндээс мэдрэлийн хавтан бий болно.

Мэдрэлийн хавтангийн урд талын өргөссөн хэсэг нь тархины анхдагч хэсгийг бүрдүүлдэг бол хойд нарийссан хэсэг нь мэдрэлийн гуурсыг үүсгэдэг. Мэдрэлийн хавтангийн өгссөн хажуугийн ирмэгүүд нь мэдрэлийн нугалаас, атирааг үүсгэдэг бол хавтангийн дунд хэсгийн дарагдсан хэсэг нь мэдрэлийн ховилыг үүсгэдэг.