10_niigem_sudlal
Нийгэм судлал - 10-р анги
БҮЛЭГ 1. НИЙГЭМ, НИЙГМИЙН ХАРИЛЦАА
1.1. ХУВЬ ХҮНИЙ ҮЙЛДЭЛ БА НИЙГМИЙН БҮТЭЦ
Нийгэм нь хүн амын болон соёлын нөхөн үйлдвэрлэлээрээ тогтвортой чанарыг хангадаг тогтвортой нэгдэл юм.
Нийгэм бол хүмүүс хэрэгцээгээ хангахын тулд үүргээ хуваарилан зохион байгуулатад орж амьдарч буй хамтын амьдралын хэлбэр юм.
Нийгмийн бүтэц нь хүмүүсийн үйлдэл, харилцаанд илрэх ба тодорхой орон зай, цаг хугацаанд тогтвортойгоор дахин давтагдах байдлаар ажиглагдана.
Социологич Â.Çандåн (1994): “Нийгмийн бүтэц гэдэг нь нийгмийн хэсэг, элементийн хооронд бэхэжсэн тогтвортой харилцаа холбоог хэлнэ”.
Нийгмийн бүтэц нь микро түвшинд хувь хүний нийгэмд амьдрах зан үйлийг тодорхойлж өгдөг.
Status (Байр суурь): Хувь хүний эдлэх эрх, боломж, гүйцэтгэх үүрэг, бусдын зүгээс хандах хандлагын цогцоор тодорхойлогдоно.
Role (Үүрэг): Тухайн байр сууриас үүдэн бий болж, заавал биелүүлэх ёстой хэм хэмжээлэг шинжтэй зан үйлийн цогц юм.
Хүн нэгэн зэрэг хэд хэдэн байр суурийг эзэлдэг.
Төрөлхийн байр суурь: Хүйс, үндэс угсаа зэрэг.
Олдмол байр суурь: Ажил мэргэжлийн, гэрлэлтийн, эдийн засгийн, улс төрийн зэрэг.
Үүргийн зөрчил: Нэг хүний үүргүүд нь нөгөөгийн хэрэгжилтэд саад учруулах.
Нийгмийн институт: Нийгмийн тодорхой хэрэгцээг хангахын төлөө хэм хэмжээтэй дахин давтагддаг үйлдлээрээ холбогдсон нийгмийн байр сууриудын нэгдэл юм.
1.2. НИЙГЭМШИЛТ
- Нийгэмшилт гэдэг нь хүн нийгмийн харилцаанд бие даан оролцох, нийгмийн үйлдлүүдийг хийх чадварыг эзэмших явц юм.
- Нийгэмшилт нь үүргээ гүйцэтгэх, үүргийнхээ дагуу бусадтайгаа харилцах чадвартай болох үйл явц юм.
- Нийгэмшилт нь эцэг эх, багш гэх зэрэг ахмад үеэсээ суралцаж, үе тэнгийнхний нөлөөн дор явагддаг.
- Нийгэмшилт нь нэг талаас хувь хүн нийгмийн орчны хүлээлтэд зохицох, нөгөө талаас тэрхүү хүлээлт, шаардлагыг өөрчлөх гэсэн хоёр талт үйл явц юм.
- Тухайн нийгмийн соёлын үнэлэмж нь юунд суралцах, юунд итгэж үнэмших, юуг дагаж мөрдөх, юуг мөрөөдөх, юуг хийхийг чиглүүлдэг.
- Нийгэмшилтийн агент: Нийгэмшилтэд нөлөөлж буй хувь хүн, бүлэг, байгууллага, нийгмийн тодорхой нөхцөлүүдийн цогц.
- Дахин нийгэмшилт: Урьд өмнө тогтсон үнэт зүйлс, өөрийн мэдрэмж, зан үйлийн загвараа эрс өөрчлөх.
1.3. НИЙГМИЙН ГАЖУУДАЛ
- Нийгмийн гажуудал гэдэг нь нийгэм, нийгмийн бүлгийн олонх гишүүдийн хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, хүлээлттэй үл нийцэх төлөв.
- Аялдах үйлдэл: Нийгмийн хэм хэмжээ, хүлээлтэд нийцэх төлөв.
- Нийгмийн гажуудал нь нийгмээсээ хамаараад харьцангуй мөн чанартай.
- Гэмт хэрэг нь ихэнх нийгэмд хамгийн түгээмэл илэрдэг гажуудлын нэгдэх төрөл бөгөөд төрөөс албадлага ашигладаг.
- Нийгмийн хяналт: Юуг гажуудалд тооцох, түүнд нийгмийн гишүүдийн зүгээс хариу арга хэмжээ авах тогтолцоо юм.
- Албан бус хяналт: Жижиг бүлгийн түвшинд албан бус хэм хэмжээ, хүлээлтийг зөрчсөн үйлдэл хийснийх нь төлөө дургүйцэх, шоолох, нүд үзүүрлэх зэрэг хэлбэрээр илэрдэг хяналт юм.
- Албан ёсны хяналт: Албан ёсны хэм хэмжээг зөрчсөний төлөө сануулга өгөх, ажлаас нь халах, торгох, эрхийг нь хязгаарлах зэрэг албан ёсны үүрэг хүлээсэн байгууллагуудын хүчээр хэрэгждэг хяналтын тогтолцоо юм.
1.4. НИЙГМИЙН СУДАЛГАА
- Нийгмийн судалгаа гэдэг нь судлаачид нийгмийн ертөнцийн тухай асуултад хариулт хайж буй үйл явц юм.
- Социологийн онолын хандлагууд:
- Бүтэц чиг үүргийн онол
- Марксизм (шүүмжлэлт онол)
- Бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол
- Логикийн аргууд:
- Дэдүкцийн арга: Ерөнхий дүгнэлт буюу онолын санааг нэгжид буулган дүгнэлтэд хүрэх арга.
- Индукцийн арга: Нэгжийг ажиглах замаар ерөнхий буюу дүгнэлт, онолд хүрэх арга.
- Судалгааны санал бичих заавар:
- Судалгааны үндэслэл.
- Судалгааны зорилго, зорилт.
- Судалгааны үндсэн болон дэд асуултууд.
- Судалгааны загвар.
- Судалгаанд баримтлах ёс зүйн дүрэм.
- Үйл ажиллагааны төлөвлөгөө.
- Төсвийн төлөвлөлт.
- Тоон судалгаа: Стандарчилагдсан загварын дагуу үр дүнг нэгтгэн бичнэ.
- Чанарын судалгаа: Стандартчилагдсан загварын дагуу үр дүнг бичих албагүй.
БҮЛЭГ 2. СОЁЛ
2.1. СОЁЛ ГЭЖ ЮУ ВЭ?
- Соёл гэдэг үг colere гэсэн латин үгнээс гаралтай бөгөөд “соёолуулан боловсруулах, хөрс боловсруулах” гэсэн утгатай.
- Соёл судлал нь XX зууны эхэн үед бие даасан шинжлэх ухаан болж хөгжжээ.
- Соёл нь хүний амьдралын бүх талыг хамарсан өргөн хүрээтэй үзэгдэл юм. Хүн бол соёлын бүтээгдэхүүн.
- Соёл нь хүмүүсийн дунд сэтгэлгээний соёл, бие бялдрын соёл, харилцааны соёл гэх мэт ойлголтуудыг хэрэглэх нь түгээмэл байдаг.
2.2. СОЁЛЫГ БҮРДҮҮЛЭГЧ НЬ ЮУ ВЭ?
- Соёл нь бэлгэ тэмдэг, хэл, үнэлэмж, хэм хэмжээ, мэдлэг гэсэн элементүүдээс бүрддэг.
- Бэлгэ тэмдэг: Соёл бол хүн бодол санаагаа ямар нэг тэмдэгтэд төлөөлөл, бэлгэдэл болгон шингээж буй хэрэг юм.
- Хэл: Тэмдгийн хамгийн түгээмэл хэлбэр нь хэл юм. Хэл бол хүний оюуны ертөнцийг илэрхийлэгч, хадгалагч, дамжуулагч арга хэрэгсэл юм.
- Үнэлэмж: Юуг зөв гэж хүлээн зөвшөөрөх, бас юуг буруу, зохисгүй гэж үзэх талаар нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн эрхэм чанарууд.
- Хэм хэмжээ: Хүмүүсийн зан төлөвийг зохион байгуулдаг дэг журам, хууль дүрэм, ёс заншил.
- Мэдлэг: Хүмүүсийн мэддэг баримт, туршлага, үнэт зүйлсийг хэлнэ.
2.3. МОНГОЛ СОЁЛЫН НЭГДМЭЛ ШИНЖИЙГ ХЭРХЭН ТАЙЛБАРЛАХ ВЭ?
- Монгол соёлын тухайд:
- Монгол соёлыг нэгтгэгч язгуур үнэлэмжид монгол аж төрөх ёс, эдүгээ хүртэл эрхэмлэж ирсэн эх хэл, аман болон бичгийн соёл, ардын урлаг, төрт ёсны уламжлал, дуу бүжиг, наадам, газар тэнгэр, байгаль орчинтойгоо зохицон аж төрөх арга ухаан, үеийн үед танж хуримтлуулсан мэдлэг, баримталж ирсэн ёс заншил зэрэг олон зүйл орно.
- Манай соёл бол Монгол /халх, дөрвөд, захчин гэх мэт угсаатны бүлгийн соёл/, Каçах үндэстний соёлоос голлон бүрдсэн соёлын нэгдэл юм.
- Бусад үндэстнээс ялгарч буй хэв шинж, өвөрмөц эрхэм гэсэн бүхнээрээ үндэстэн бахархдаг бас эвлэлдэн нягтарч байдаг учиртай. Монгол үндэсний соёлын өвөрмөц шинж, түүний хэрэглээ, үнэ цэн нь, тухайлбал “Би монгол хүн” гэх мэтээр бахархах үндэс суурь нь болдог.
2.4. СОЁЛЫН ТҮГЭЭМЭЛ ШИНЖ ГЭЖ ЮУГ ХЭЛЭХ ВЭ?
- Соёлын түгээмэл шинж гэдэг нь дэлхий нийтийн олон янзын соёлд нийтлэг, ерөнхий шинж тэмдэг ажиглагддаг байдлыг хэлнэ.
- Жорж Мёрдок (1897-1985) нь хүн төрөлхтөний соёлд байдаг түгээмэл загварын тухай үзэл баримтлалыг боловсруулах оролдлого хийсэн байна.
- Соёлын түгээмэл шинж нь түүхэн цаг хугацаа, нийгмийн байгуулал, газар зүйн орчин, хүмүүсийн арьс өнгө зэргээс үл хамааран дэлхийн аль ч улс орон, үндэстэн ястанд байдаг.
2.5. СОЁЛЫГ ХЭРХЭН АНГИЛЖ БОЛОХ ВЭ?
- Соёлын тухай олон янз байдлаар тайлбарласны учир шалтгаанууд:
- Хүмүүсийн аж төрөх ёс
- Хүний бүтээсэн зүйлс, хоёрдогч байгаль
- Хүн нийгмийн гишүүн гэдгээ ойлгох чадвар
- Нийгмийн хэм хэмжээ
- Харилцааны арга, хэлбэр
- Соёлыг ангилах шалгуур:
- Соёлын суурь үнэлэмжүүд өөр байж болно
- Соёлын бүтээгч, хэрэглэгч нь өөр байж болно
- Хүмүүс сонголт хийх боломж нь өөр байж болно
- Соёл ямар нэг нийгмийн хэв маягг хамаарна
- Социологийн ойлголтууд:
- Үндэсний соёл
- Олон улсын соёл
- Нэг хэв загварын соёл
- Олон хэв загварын соёл
- Соёлын түүхэн хэв маяг(Хүй нэгдлийн, эртний, дундад зууны, сэргэн мандалтын, шинэ үеийн, орчин үеийн гэх мэт)
БҮЛЭГ 3. ЭРХ ЗҮЙ
3.1. ХҮНИЙ ЭРХЭМ ЧАНАР БА ХҮНИЙ ЭРХ
- Хүний эрхэм чанар (human dignity) гэдэг нь хүн бүр хүмүүн болохынхоо хувьд адил үнэ цэнтэй бөгөөд тодорхой үндсэн эрх, эрх чөлөөг эдэлдэг тухай ойлголт юм.
- Хүний эрх гэдэг нь танд байх ёстой бүх эрхүүд юм. Тухайлбал, өмчтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, адил тэгш байх эрх гэх мэт.
- Хүний эрхэм чанар нь:
- Хүн бүрд адилхан байдаг
- Хүнээс салгаж болдоггүй
- Халдаж болохгүй
- Үл хэмжигдэх үнэт зүйл гэсэн үндсэн шинжтэй.
- Тэгш байдлыг хангах: Хүн болж төрснийхөө хувьд хүн бүр ижил үнэ цэнтэй байж, адил хүндэтгэлд хүртэнэ.
- Ялгаварлан гадуурхахгүй байх: Арьс өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний болон нийгмийн гарал, өмч хөрөнгө, төрсөн байдал болон нийгэмд эзэлж буй байр сууриас үл хамааран хэнийг ч ялгаварлан гадуурхаж болохгүй.
- Түгээмэл, салшгүй байх: Хүн оршин байгаа цагт эрхийг хүнээс тусгаарлах, салгах боломжгүй бөгөөд хүнээс салшгүй ойлголт юм.
- Хүн үнэ цэн, нэр төртэй байх: Хүний үнэ цэн, нэр төр нь бүх хүмүүс хүн болж төрснийхөө хувьд ижил үнэлэгдэж, адил хүндлэл хүлээнэ гэдгийг баталгаажуулдаг.
- Хуваагдашгүй байх: Иргэний, улс төрийн, нийгэм эдийн засаг, соёлын болон хамтын эрх зэрэг хүний бүх эрхүүд нэгдмэл, хуваагдашгүй байдаг.
- Харилцан хамааралтай байх: Хүний эрх нь орон гэр, сургууль, ажлын байр, зах зэрэг газар бүрт, амьдралын бүхий л хүрээг хамардаг.
- Хариуцлага тооцох хэлбэрүүд:
- Төртэй хариуцлага тооцох
- Хувь хүнтэй хариуцлага тооцох
- Бусад этгээдтэй хариуцлага тооцох
3.2. ҮНДСЭН ХУУЛИЙН СУУРЬ ЗАРЧИМ БА ЭРХ ЗҮЙД ЗАХИРАГДАХ ЁС
- Монгол улсын үндсэн хуулийн суурь зарчмууд:
*Угсаа гарал, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол зэргийгээр ялгаварлан гадуурхахгүй байх
*Хувь хүнийхээ хувьд буруутай үйлдэл үйлдсэнийхээ төлөө хариуцлага хүлээх
*Хүний эрхэм чанарыг дээдлэх зарчим-Төрийн гүйцэтгэх эрх мэдэл хуулиар үр нөлөөтэй хязгаарлагдсан байх ба захиргаа хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлэн ажиллах