Тунгалаг буюу Лимфийн Тогтолцооны тухай товч ойлголт

Тунгалаг буюу Лимфийн Тогтолцоо

Тунгалагийн Тогтолцооны Үүрэг

Тунгалагийн тогтолцоо нь эс хоорондын завсарт үлдсэн илүүдэл шингэнийг цусны эргэлтэнд оруулах үүрэгтэй. Эс хоорондын завсраас тунгалагийн судсанд нэвчин орсон шингэнийг тунгалаг (лимф) гэнэ. Тунгалагийн тогтолцооны гол үүрэг нь цусны эргэлтээс гадагшилсан эдийн шингэн, уургийн молекулыг буцааж цусны эргэлт рүү оруулах явдал юм. Энэ утгаараа цусны эргэлтийн туслах тогтолцоо болж, дотоод орчныг цэвэршүүлэх, цус төлжилтөнд оролцоно.

Тунгалагийн тогтолцооны бүтэц:

  • Тунгалаг
  • Тунгалагийн судас
  • Тунгалагийн зангилаа
  • Цээжний ба хүзүүний урсуур

Тунгалагийн Шингэний Онцлог

Тунгалаг нь:

  1. Цусны сийвэнтэй ойролцоо.
  2. Шүлтлэг урвалтай (рН 7.5-9).
  3. Уургийн хэмжээ сийвэнгийн уургаас 2,5-4,0% дахин бага.
  4. Лимфоцит, органик бус давсууд, глюкоз, уургийн бус азотлог нэгдлүүд, зарим уургууд агуулна.

Тунгалагийн Судасны Үүрэг, Бүтэц

Тунгалагийн судас:

  • Эс хоорондын завсраас эх авна.
  • Эс хоорондын шингэнийг цусны эргэлт рүү оруулах үүрэгтэй.
  • Хураагуур, хялгасан судастай зэрэгцээ байрлана.
  • Хана нь маш нимгэн, хураагуур судастай адил хавхлагатай.

Тунгалагийн судасны төрөл:

  1. Тунгалагийн хялгасан судас
  2. Нарийн судас
  3. Бүдүүн судас

Тунгалагийн Зангилааны Үүрэг, Бүтэц

Тунгалагийн зангилаа:

  • Тунгалагийн судасны дагуу бөмбөгний янз бүрийн хэсэгт байрлана.
  • Гадуураа холбох эдэн бүрхүүлтэй.
  • Тархилаг ба холтослог гэсэн 2 бүстэй.
  • Тунгалгийн судасны зангилааны гүдгэр хэсгээр орж байгаа судас - афферент.
  • Тунгалгийн судасны зангилааны хонхор хэсгээс гарч буй судас – эфферент.
  • Лимфоцит, макрофаг эсүүдтэй.
  • Нян бактерийг залгин устгагч био-шүүлтүүрийн үүрэг гүйцэтгэнэ.
Зангилаанцар
  • Анхдагч зангилаанцар - холтослог бүсэд байх лимфоцитийн бөөгнөрөл.
  • Хоёрдогч зангилаанцар - анхдагч зангилаанцрын төв хэсэгт, үржлийн төв (germinal center).
  • Энэ хэсэгт лимфоцитийн үржил хуваагдал маш эрчимтэй явагдана.

Эдийн Шингэн ба Тунгалагийн Холбоо

Цусны сийвэн (плазм) хялгасан судасны ханаар шүүрч эдийн шингэнийг үүсгэнэ. Эдийн шингэн нь эсүүдэд шаардагдах тэжээлийн зүйлийг өгч, тэдгээрээс бодис солилцлын дүнд үүссэн задралын зүйлийг хүлээн авна. Эдийн шингэн нь эсийн хоорондох завсараас эдийн аль ч хэсэгт салбарласан байдаг тунгалагийн нарийхан хялгасан судсаар дамжиж зайлуулагдана.

Тунгалагийн Судасны Бүтэц

Тунгалаг шингэн нь бүтцийн хувьд цусны плазмтай төстэй. Олон тооны хураагуур судсаар лимфийн зангилаанд орж, лимфийн зангилаанаас гарахдаа арай бүдүүн лимфийн судсаар гарч цаашид тоо хэмжээ нь улам бүр багасна. Лимфийн хялгасан судас нь цусны хялгасан судсаас илүү том диаметртэй ба хана нь зөвхөн ганц эндотелээс тогтоно. Лимфийн хялгасан судасны диаметр 5200300мкм5-200-300 мкм хэмжээтэй байдаг. Хялгасан судсуудын хооронд олон тооны анастомозууд байна.

Лимфийн Дамжуулах Зам

Лимфийн дамжуулах зам нь лимфийн хялгасан судас, лимфийн судас, лимфийн урсууруудаас бүрэлдэнэ. Лимфийн гол урсуурууд эцэстээ лимфийн хоёр том судсанд цутгана. Үүний нэг нь бүх биеийн бараг 3/4-ийн лимфийг хураадаг цээжний урсуур юм. Цээжний урсуур, харцаганы цүнхээл гэдэг өргөсөлтөөс эхэлж гол судасны баруун талаар зэрэгцэн оршино. Нөгөө судас нь лимфийн баруун иш бөгөөд толгой, хүзүү, урд хөлнөөс лимфийг цуглуулна.

Лимфийн Судасны Хавхлаг

Лимфийн хялгасан судсууд нийлсээр лимфийн судсыг бий болгодог. Лимфийн судасны дотор талд хагас саран хавхлагууд байрладаг бөгөөд амьтны нас нэмэгдэхэд тоо хэмжээ нь нэмэгдэнэ. Ялангуяа хөлийн лимфийн судсанд олон тоотой байна. Өнгөц буюу арьсан доорхи лимфийн судсууд нь лимфийн зангилаандаа цацраг байдлаар, харин гүн судсууд нь артери, вен болон мэдрэлийн судлуудтай судас мэдрэлийн багц үүсгэн байрлана.

Лимфийн Зангилаадын Байршил

Эрхтэн биеийн хэсэг тус газар бүрт тухайн хэсгийн лимфийн зангилаа, хураагуур, тараагуур судсууд байдаг. Хураах судас нь олон, тараах судас нь цөөн, том байна. Тунгалагийн судсууд замдаа олон тооны зангилаануудыг үүсгэдэг. Лимфийн зангилаа цээж, хэвлий, аарцагны хөндийн эрхтэн, биеийн булчингуудын завсраар, толгой, их биетэй, хүзүүний нийлсэн зах, бугалганы үеэс гадна адууны залааны үеийн тус газар, ууц-ташаа, түнх-тойгны үеийн орчим эцэст нь гол судасны дагуу болон өвчүү яс зэрэг тодорхой газруудад байрлана.

Толгойн Лимфийн Тогтолцоо

Толгойн лимфийн тогтолцоонд дараах зүйлс багтана:

  • Parotid gland
  • Retropharyngeal gland
  • Mandibular node
  • Parotid node
  • Mandibular nodes