Цус Тунгалагын Эргэлтийн Тогтолцооны Бүдүүвч

Цус Тунгалагын Эргэлтийн Тогтолцооны Бүдүүвч

Цусны Эргэлтийн Систем

Эрхтэн
  • Зүрх
  • Цусны судасны тогтолцоо
    • Тараагуур (артери)
    • Хураагуур (вен)
    • Хялгасан судас (капилляр)
  • Цус бүтээх ба дархлалын тогтолцооны эрхтэн
    • Чөмөг, элэг, тимус
    • Дэлүү, лимфийн булчирхай, гүйлсэн булчирхай, лимфойд зангилаа

Лимфийн Эргэлтийн Систем

  • Тунгалагын урсуур
  • Тунгалагын судас
  • Тунгалагын хялгасан судас

Лекц №1: Зүрх, Судасны Хөгжил, Үлэмж Бүтэц

Цусны Эргэлтийн Системийн Түүхэн Хөгжил
  1. Эгэл биетэн: Диффузийн замаар амьсгалдаг.
  2. Нематид: Анх судас булчин бие болж, цус судсаар гүйх боломжтой болсон. Ингэснээр зүрх, цусны битүү системийн суурь тавигдсан.
  3. Зүрх: Цусыг илүү эрчимтэй гүйлгэхийн тулд судасны хананд агших чадвартай булчинлаг элемент үүссэн.
Филогенезийн Тусгал

Эх газрын халуун цуст амьтдад зүрх бие болох явдал хүчтэй илэрсэн. Мөн ялгаруулах эрхтний үйл ажиллагаа эрчимжсэн.

  • Мезонефрос - Завсрын бөөр
  • Метанефрос - Жинхэнэ бөөр
  • Пронефрос - Анхдагч бөөр

Амьтны хөдөлгөөний аппаратад тусгай судасжилт бие болсон. Судасны ханын бүрхүүл 3 давхрагатай болсон. Цусны дүрст элемент ялгарч бие болсон. Цусны систем нь мэдрэлийн тогтолцоотой холбоотой болж, судасны хананд олон тооны авуурууд үүссэн.

Цусны Системийн Хөгжил
  • Үе хөлтөн, дун, хорхой: Цусны нээлттэй системтэй.
  • Нематид: Анх артери, венийн судас бие болсон.
  • Аннемид: Анх цусны битүү систем бие болсон.
  • Ланцетник: Нэг тасалгаат зүрхтэй, артери, вен нь ялгарч хөгжсөн. Венийн судас эрхтэн рүү хэзээ ч ордоггүй, харин гэдэс, ходоод, дэлүүний венийн судас эрхтэн рүү ордог (үүдэн вен нь элэг рүү ордог). Үүнийг гайхамшигт тор (rete mirabile) гэнэ.
Зүрхний Хувьсал
  • Загас: Нэг тосгуур, нэг ховдолтой.
  • Хоёр нутагтан: Нэг ховдол, хоёр тосгууртай (цус холилддоггүй).
  • Мөлхөгчид: Ховдол нь хагас таславчтай.
  • Хүн ба сүүн тэжээлтэн: 2 ховдол, 2 тосгуур нь дундуураа бүрэн тасалгаатай.

Заламгайн аппаратын ард тусгай шар уст уутан дотор хэвлийн гол судасны богино хэсгийн булчин бөөгнөрөн хөгжих замаар зүрх бүрэлдэн хөгжжээ. Загасны хоёр тасалгаат, мөлхөгчдийн гурван тасалгаат, сүүн тэжээлтний дөрвөн тасалгаат зүрх аажмаар хувьсан хөгжиж ирсэн.

Зүрх, Судасны Үлэмж Бүтэц

Зүрх судасны эргэлтийн эрхтэн тогтолцоо нь бие махбодын шигүү торолсон цусны судас, нарийхан хялгасан судас, судсыг дүүргэж байдаг цус, тухайн тогтолцооны төв эрхтэн болох зүрх зэргээс тогтоно. Амьтны бие махбодод чухал хэрэгцээтэй шим тэжээлийн бодис болон хүчилтөрөгч нь хоол боловсруулах болон амьсгалын эрхтнүүдээс цусанд орж тэндээсээ цусаар дамжин бие махбодын бүх хэсэгт, эдийн шингэнээр дамжин эсэд хүрнэ. Эсийн задралын үр дүнд уураг, өөх, тос, нүүрс-усны задралын бүтээгдэхүүн эдийн шингэнд ялгарч тэндээсээ цусанд орно.

Зүрх (Cor)

  • Улаан хүрэн өнгийн конус хэлбэртэй булчинлаг эрхтэн.
  • Жин, хэмжээ нь нас, хүйс, ажлын ачаалал, эрүүл мэндийн байдлаас шалтгаална.
  • Дээд хэсэг – Уг, доод хэсэг – Үзүүр.
  • Гадуураа үнхэлцэгээр хучигдсан, хоёр уушигны хооронд оршино.
  • Цээжний хөндийд 5-7-р хавирганы тушаа өвчүүний 1 см дээш зүүн тийш хэлтийж оршино.
  • Хоёр тосгуур, хоёр ховдол бүхий дөрвөн тасалгаатай хөндий эрхтэн.
  • Тосгуур, ховдлыг тусгаарласан булчинт таславчны дагуу тууш, хөндлөн ховилуудыг зүрхний титэм ховил гэх бөгөөд үүгээр зөвхөн зүрхний булчинг тэжээдэг титмийн артери, венийн судас явж өнгөрнө.
  • Хөндлөн ховилоос дээш орших нимгэн ханатай чих хэлбэрийн булчинлаг уут нь зүрхний баруун, зүүн тосгуур юм. Баруун тосгуурт нь урд ба хойд хөндий венүүд, зүүнд нь уушигны венүүд ирнэ.
  • Тосгууруудыг хооронд нь, ховдлуудыг хооронд нь тусгаарласан булчинт таславчны дагуу зүрхний гадна талаар тууш ховил оршдог.
Зүрхний Хана

Гурван үе давхрагатай:

  1. Эндокард: Дотор талын хана.
  2. Миокард: Дунд талын булчинт хана.
  3. Эпикард: Гадна талын хана.

Зүрхний зүүн ховдлоос гол судас (аорт), баруун ховдлоос уушигны артери гарна. Эдгээрийн уг дээр тал саран клапан байдаг. Баруун тосгуур, ховдлын хооронд гурван хавтаст хавхлага, зүүн тосгуур, ховдлын хооронд хоёр хавтаст хавхлага байрлах бөгөөд эдгээр хавхлагууд нь цусыг нэг чигт явуулах үүрэгтэй. Зүрхний зүүн ба баруун титмийн артериуд гол судасны угаас гарч зөвхөн зүрхний булчинг тэжээнэ. Зүрхний ханаас бага, дунд, том венийн судас цугларч зүрхний баруун тосгуурт цутгадаг.

Зүрхний Дамжуулах Тогтолцоо

Зүрхийг байнгын жигд тэгш хэмээр хөдөлгөх гол хэсэг:

  • Тосгуурын ба тосгуур ховдлын зангилаанууд
  • Тосгуур ховдлын багц
  • Пуркинегийн ширхэг
Үнхэлцэг (Pericardium)

Зүрх гадна гадаргуунаасаа үнхэлцгээр хүрээлэгдэх бөгөөд энэ нь гадна, дотно шар уст хуудас ба дунд талын ширхэгэнцэрт хуудаснаас тогтох тусгай уут юм. Эдгээр хуудаснуудын хооронд шар уст шингэн хуримтлагдаж зүрхний үйл ажиллагааны явцад үрэлтийг зөөллөж өгнө. Үнхэлцэгний дотор буюу шар уст бүрхүүлээс зүрхний гадна үе буюу эпикард үүсэж бий болно. Эпикард зүрхний булчинтай холбох эдээр нийлдэг ба зүрхний титэм ховилын тус газрын холбох эдэд нилээд хэмжээний өөхөн эслэг хуримтлагдсан байдаг. Эдгээр хуудаснуудын хооронд их биш хэмжээний шар уст шингэн хуримтлагдсан байдаг нь үнхэлцэгний хуудсуудыг чийглэж, зүрхний ажиллагааны үед үрэлтийг зөөллөж өгдөг. Үнхэлцэг өвчүүний ястай үнхэлцэгний тусгай шандсаар, нугаламтай зүрх рүү орсон судсуудаар холбогдоно.

Цусны Судас

Цусны судасны ханын бүтэц нь судасны оршиж байгаа цусны урсгалын нөхцөлтэй байнга тохирч байдаг. Судасны ханыг дотоод, дунд, гадаад гурван бүрхүүл болгож хуваана.

  1. Дотоод бүрхүүл: Эндотелээр хучигдана. Эндотелийн доод талд интим гэж нэрлэгддэг холбох эдийн давхрага оршино.
  2. Дунд бүрхүүл: Углуурга маягтайгаар нэг нэгэндээ орсон олон тооны уян хальснаас тогтоно.
  3. Гадаад бүрхүүл: Хөвсгөр холбогч эдээс тогтоно. Том судасны гадна бүрхүүлд судасны ханыг тэжээдэг жижиг судас салбарлана. Дунд зэргийн буюу жижиг артерийн дунд бүрхүүлд уян ширхэг бага, харин булчингийн ширхэг элбэг байдаг тул тэдгээр нь булчинт бүтэцтэй судсуудад хамаарагдана. Холимог бүтэцтэй артерийн дунд бүрхүүлд гөлгөр булчингийн ба уян ширхэгүүдийн аль аль нь байдаг. Харин венийн судаснуудын хана арай зөөлөн нимгэн байх бөгөөд булчинт давхрага нь сул хөгжсөн байдаг. Венийн судасны хана артерийн хувьд нэг давхар ханатай байх боловч зарим венийн судас тал саран хавхлагатай байдаг. Ийм хавхлага хөлийн венд маш олон байна. Харин харьцангуй зүрхэнд ойр орших том венүүд хавхлагагүй байдаг. Венийн судасны гадна бүрхүүл хамгийн сайн хөгжсөн байна. Артери, венийн судасны хооронд маш нарийн диаметр бүхий хялгасан судасны тор бий болсон байдаг. Хялгасан судасны хана нь маш нимгэн, нэвтрүүлэх чанараар илүү сайн байдаг.