Нийгэм Судлал XI Ангийн Цогц Тэмдэглэл
БҮЛЭГ 1. НИЙГЭМ, НИЙГМИЙН ХАРИЛЦАА
1.1 Нийгмийн давхраажилт
Нийгмийн тэгш бус байдал: Баялаг, нэр хүнд, эрх мэдэлд хүрэх адил бус боломж бүхий байдлыг хэлнэ. Тэгш бус байдал нь хүний нийгмийн бүх түүхийн туршид оршсоор ирсэн түгээмэл үзэгдэл юм.
Нийгмийн давхраажилт: Нийгмийн гишүүд эдийн засгийн баялаг, нэр хүнд, эрх мэдлээрээ ялгаатай давхаргад хуваагдаж, тэдгээрийн хооронд тодорхой хэв шинжит харилцаа тогтохыг хэлнэ.
Онолын хандлагууд:
* К.Маркс: Нийгмийг үйлдвэрлэлийн хэрэгслийг өмчлөгч (капиталист) ба хөдөлмөрөө зарагч (ажилчин) гэсэн хоёр үндсэн ангид хуваасан. Ангийн зөрчил нь нийгмийн өөрчлөлтийн хөдөлгөгч хүч гэж үзсэн.
* М.Вебер: Давхраажилтыг эдийн засаг (өмч, орлого), статус (нэр хүнд), нам (эрх мэдэл) гэсэн гурван хэмжигдэхүүнээр тайлбарласан.
* Бүтэц-чиг үүргийн онол: Нийгмийн давхраажилтыг хөдөлмөрийн хуваарь болон ажил мэргэжлийн нэр хүндийн ялгаралттай холбон тайлбарладаг. Дэвис, Мур нар зарим байр суурь бусдаас илүү чухал, өндөр ур чадвар шаарддаг тул илүү өндрөөр үнэлэгддэг гэж үзсэн.Давхраажилтын хэв маяг:
* Боолчлол: Нэг нь нөгөөгийнхөө өмч болох албадлагын тогтолцоо.
* Каст: Шашны номлолд тулгуурласан, байр сууриа өөрчлөх боломжгүй хаалттай тогтолцоо.
* Язгуур: Угсаа залгамжлах эрх зүйн баталгаа бүхий хаалттай тогтолцоо.
* Анги: Эдийн засгийн баялгаар ялгагддаг, байр сууриа өөрчлөх боломжтой нээлттэй тогтолцоо.Байр суурийн шилжилт:
* Босоо шилжилт: Өгсөх эсвэл уруудах чиглэлд нийгмийн байр суурь өөрчлөгдөх.
* Хэвтээ шилжилт: Нийгэм, эдийн засгийн байр суурь өөрчлөгдөхгүйгээр өөр бүлэгт орох.
* Үе хоорондын шилжилт: Эцэг эхийн байр сууринаас өөр байр суурьт хүрэх.
1.2 Нийгмийн өөрчлөлт
Тодорхойлолт: Тодорхой цаг хугацааны хүрээнд нийгмийн бүтэц, соёл, институт, зан үйл шинэчлэгдэхийг хэлнэ.
Нийгмийн хэв маяг:
* Ан агнуурын нийгэм: Байгалийн бэлэн бүтээгдэхүүнийг ашигладаг, овгийн байгуулалтай.
* Цэцэрлэг аж ахуйн ба газар тариалангийн нийгэм: Хөдөлмөрийн багаж ашиглан нэмүү өртөг бүтээж эхэлсэн.
* Аж үйлдвэржсэн нийгэм: Шинжлэх ухаан, технологид суурилсан, хотжилт эрчимжсэн.
* Аж үйлдвэржилтийн дараах нийгэм: Мэдээлэл, үйлчилгээний салбар давамгайлсан, даяаршил эрчимжсэн.Өөрчлөлтөд нөлөөлөгч хүчин зүйлс: Хүн амын өсөлт, соёл, технологийн дэвшил, байгаль орчны нөхцөл, дайн ба улс төрийн мөргөлдөөн, нийгмийн хөдөлгөөн.
БҮЛЭГ 2. СОЁЛ
2.1 Соёлын үйлдвэрлэл ба аялал жуулчлал
Соёлын үйлдвэрлэл: Хувь хүний бүтээлч сэтгэлгээ, авьяас билгээс эх сурвалжтай, оюуны өмчөөр хамгаалагдсан соёлын агуулга бүхий бараа, бүтээл үйлдвэрлэхийг хэлнэ.
Соёлын аялал жуулчлал: Бусад ард түмний түүх, соёл, амьдралын хэв маягтай биечлэн танилцах аялал. Энэ нь эдийн засгийн өсөлт авчрахаас гадна үндэсний бахархлыг сэргээж, соёлын дархлааг бэхжүүлдэг.
2.2 Соёлын даяаршил ба орон зай
Соёлын даяаршил: Тусгаар соёлууд мэдээлэл, эдийн засгийн харилцааны үндсэн дээр дэлхийн нэгдмэл соёлд нэгдэх үйл явц. Сөрөг тал нь үндэсний соёл уусан алга болох, соёлыг хуулбарлан дуурайх явдал юм.
Соёлын орон зай: Соёлын үнэлэмжүүдийн харилцан нөлөөллөөр бий болсон орчин. Орчин үед мэдээллийн технологид суурилсан Кибер орон зай хүчтэй хөгжиж байна.
2.3 Соёлын адилсал, дархлаа, эрх чөлөө
Соёлын адилсал: Өөрийн соёлын онцлогийг ухаарч, тэрхүү соёлын байр сууринаас өөрийгөө тодорхойлох.
Соёлын дархлаа: Соёл өөрийн үнэт зүйлсээ гадны сөрөг нөлөөнөөс хамгаалж, оршин тогтнолоо бэхжүүлэх чадвар.
Соёлын эрх чөлөө: Хүн бүр эх хэлээрээ ярих, шашнаа шүтэх, өөрийн соёлоо бүтээх боломжоор хангагдах эрх.
Соёлын цочирдол (шок): Өөр соёлын орчинд ороход үүсэх сэтгэл зүйн таагүй байдал. Дасан зохицох 7 үе шатыг дамждаг.
БҮЛЭГ 3. ЭРХ ЗҮЙ
3.1 Үндсэн хууль ба хүний эрх
Үндсэн хууль: Засаглалын эрх мэдлийг хуваарилах, хүний эрхийг баталгаажуулах дээд хүчин чадалтай хууль.
Үндсэн хуулийн цэц: Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавьдаг, Үндсэн хуулийг хамгаалагч байгууллага. Зөвхөн төрийн дээд байгууллага, албан тушаалтны шийдвэр хуульд нийцэж буйг хянадаг.
3.2 Өмчлөх эрх
Агуулга: Эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх. Хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авснаар, үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ.
Хамгаалалт: Зөрчигдсөн эрхээ шүүхэд нэхэмжлэл гаргах замаар хамгаална.
3.3 Гэмт хэрэг ба зөрчил
Гэмт хэрэг: Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай үйлдэл.
Зөрчил: Захиргааны болон бусад хууль тогтоомж зөрчсөн үйлдэл.
Гэм хор: Хохирол ба хор уршгийн нийлбэр. Төрөлх эрхээ хамгаалуулахаар өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхтэй.
3.4 Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх
Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа: Шүүхэд хандахаас өмнө дээд шатны захиргааны байгууллагад гомдол гаргах үйл явц.
Шүүхэд хянан шийдвэрлэх: Захиргааны хууль бус актын улмаас эрх нь зөрчигдсөн иргэн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах.
БҮЛЭГ 4. ЭДИЙН ЗАСАГ
4.1 Төрийн сангийн болон мөнгөний бодлого
Сангийн (төсвийн) бодлого: Нийт эрэлтийг зохицуулах зорилгоор улсын орлого (татвар) ба зарлагыг өөрчлөх.
Мөнгө, зээлийн бодлого: Гүйлгээнд байгаа мөнгөний хэмжээ болон зээлийн хүүд нөлөөлөх замаар эдийн засгийг тогтворжуулах (Төв банк хэрэгжүүлнэ).
4.2 Гадаад худалдаа
Протекционизм: Дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах гадаад худалдааны хязгаарлах бодлого.
Чөлөөт худалдаа: Гадаад худалдаанд төр оролцохгүй, зах зээлийн жамаар хөгжих бодлого.
Гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО): Гадаадад үйлдвэр байгуулах эсвэл худалдан авах замаар үйлдвэрлэлийг хянах хөрөнгө оруулалт.
4.3 Эдийн засгийн хөгжил
Тогтвортой хөгжил: Ирээдүй хойч үеийнхний хэрэгцээгээ хангах боломжийг алдагдуулахгүйгээр өнөө үеийн хэрэгцээг хангах хөгжлийг хэлнэ (Эдийн засаг, байгаль орчин, нийгмийн нэгдэл).
БҮЛЭГ 5. УЛС ТӨР
5.1 Иргэний нийгэм ба сонгууль
Иргэний нийгэм: Төрөөс хараат бусаар иргэд сайн дураараа нэгдэж, ашиг сонирхлоо илэрхийлэх хүрээ.
Сонгуулийн тогтолцоо:
* Мажоритари: Олонхын санал авсан нэр дэвшигч сонгогдох.
* Пропорциональ: Намуудын авсан саналын хувьд тэнцүүлэн суудал хуваарилах.
5.2 Улс төрийн институтууд
Улс төрийн нам: Засгийн эрхийг авах зорилгоор иргэдийн эвлэлдэн нэгдсэн байгууллага.
Сонирхлын бүлэг: Төрийн шийдвэрт нөлөөлөх замаар бүлгийн ашиг сонирхлоо хамгаалах нэгдэл (Лоббизм).
Хэвлэл мэдээлэл: "Дөрөв дэх засаглал"-ын үүргийг гүйцэтгэж, төр ба олон нийтийн хооронд мэдээллийн гүүр болдог.
БҮЛЭГ 6. ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА
Улс бус оролцогчид: ОУБ (НҮБ, ШХАБ), ОУ-ын ТББ (Эмнэсти Интернэшнл), Үндэстэн дамнасан корпорацууд, нөлөө бүхий хувь хүмүүс.
Монгол улсын гадаад бодлого:
* Гуравдагч хөршийн бодлого: Хоёр хөршөөс гадна өндөр хөгжилтэй ардчилсан орнуудтай тэнцвэртэй харилцах.
* Зөөлөн хүчний бодлого: Албадлагаар бус соёл, боловсрол, үнэт зүйлсээрээ дамжуулан бусдын сэтгэлийг татах замаар нөлөөлөх.