Мэдрэлийн эрхтэн тогтолцооны лекцийн товчлолx

Лекц №6: Мэдрэлийн эрхтэн тогтолцоо (Neurologia)

Нейрон

  • Их бие: Мэдээллийг боловсруулах ба дамжуулах үүрэгтэй. Хэмжээ нь 20-40 мкм.

  • Дендрид: Рецептор ба мэдрэх сэртэн. Урт нь хэдэн мкм-ээс 1 м хүртэл, зарим тохиолдолд түүнээс ч илүү.

  • Аксон: Эффектор ба хөдөлгөх сэртэн.

  • Бүтэц: Нэг сэртэнт, хоёр сэртэнт, олон сэртэнт.

  • Үйл ажиллагаа: Мэдрэгч, завсрын, хөдөлгөгч.

Нейроглий (Глиоцит)

  • Мэдрэлийн туслах эс. Янз бүрийн хэлбэртэй, өвөрмөц эсүүдээс тогтох ба мэдрэлийн тогтолцооны янз бүрийн хэсгүүдэд байрладаг (олигодендроцит ба астроцит, шванний эс - миелин бүрхүүл).

  • Үүрэг: Мэдрэлийн эсийг тусгаарлах, хамгаалах, тулгуурын үүрэг гүйцэтгэх, бодисын солилцоо явагдах нөхцлийг бүрдүүлэх (тэжээнэ, нөхөн төлжинө).

Мэдрэлийн Эс ба Нейрон

  • ТМТ-д бор бодис (cortex), ЗМТ-д зангилаа (ganglion) үүсгэнэ.

  • Мэдрэлийн эсийн бие хэсгүүд нугас ба тархинд байрлаж байвал бөөм (бор бодис), нугас ба тархины гадна биеийн бусад хэсэгт байрлаж байвал зангилаа гэнэ.

Мэдрэлийн Ширхгүүд буюу Сэртэнгүүд

  • ТМТ-д цагаан бодис (substantia alba), ЗМТ-д мэдрэл (nervi) үүсгэнэ.

  • Зөөлөвчтэй ба зөөлөвчгүй мэдрэлийн ширхгүүд нийлж мэдрэлийн багц үүсгэнэ.

  • Мэдрэлийн багц нугас ба тархины хэсэгт байрлаж байвал мэдрэлийн зам ба цагаан бодис, өөр хэсэгт байрлаж байвал мэдрэл буюу мэдрэлийн судал гэнэ.

Мэдрэлийн Ширхэг

  • Мэдрэлийн эсийн сэртэнгүүдийг мэдрэлийн ширхэг гэх бөгөөд эдгээр нь сэрлийн долгионыг дамжуулах үүрэгтэй.

  • Ангилал:

    • Миелинтэй (хөдөлгөгч мэдрэл, диаметр нь 1-25 мкм, Шваннын эс, Раньвегийн таславч)

    • Миелингүй (ургал мэдрэлд, 0,5-2 мкм)

  • Хэд хэдэн миелингүй мэдрэлийн ширхгийг нэг шванний эс хучиж байрлаж болно.

  • Нэг мэдрэлийн ширхэгийг шванны эс бүтэн хучиж байрласаныг миелин бүрхүүл гэнэ.

Рефлекс

  • Мэдрэлийн системийн үйл ажиллагааны үндэс нь рефлекс юм.

  • Цочролыг хүлээж аваад хариу өгөх хүртэл неороны гинжин замыг рефлексийн нум гэнэ.

  • Үйлдэгдэж байгаа процессыг рефлекс гэнэ.

Сээр Нуруутны МТ-ны Онцлог

  • Анализаторууд сайн хөгжсөн.

  • Сэрлийг 2 туйл руу дамжуулна.

  • Миелин бүрхүүл сайн хөгжсөн.

  • Торлог байгууламж сайн хөгжсөн.

  • Нейронууд ТМТ-нд ихэнх нь төвлөрнө.

  • Биеийн ба ургал мэдрэл ялгаран хөгжсөн.

  • Тархи, нугасны суваг бий болсон.

Мэдрэлийн Системийн Хуваарилалт

  • Төв мэдрэлийн тогтолцоо

    • Тархи – encephalon

    • Нугас – medulla spinalis

  • Захын мэдрэлийн тогтолцоо

    • Тархины мэдрэлүүд (12 хос мэдрэл)

    • Нугасны мэдрэлүүд

  • Ургал мэдрэлийн тогтолцоо

    • Симпатик

    • Парасимпатик

  • Мэдрэхүйн эрхтнүүд (анализаторууд)

    • Харааны мэдрэхүйн эрхтэн

    • Сонсголын мэдрэхүйн эрхтэн

    • Үнэрлэх мэдрэхүйн эрхтэн

    • Амтлах мэдрэхүйн эрхтэн

    • Хүрэлцэх мэдрэхүй

Төв Мэдрэлийн Тогтолцоо

  • Биеийн бүх эрхтний хооронд харилцаа холбоо тогтоогдох тэдгээрийн үйл ажиллагаа тохируулагдах явдал мэдрэлийн системээр дамжин гүйцэтгэгдэнэ.

  • Төвийн мэдрэлийн тогтолцоонд тархи (encephalon, гавлын хөндийд), нугас (medulla spinalis, нугаламын сувагт) хамаарна.

Тархи (Encephalon)

  • Тархины бор бодис, цагаан бодисоос тогтоно.

  • Тархины бор бодис нь зангилаатай адил мэдрэлийн эсээс, цагаан бодис нь тэдгээр эсүүдийн сэртэнгээс бүрэлдэнэ.

  • Мэдрэлийн эсийн сэртэнгүүд нийлж төвийн дамжуулах замыг үүсгэж тархины тусгаар хэсгүүдийг хооронд нь буюу тархийг нугастай холбож өгнө.

  • Тэдгээрийн зарим нь захаас ба нугаснаас ирсэн сэдээлтийг тархинд дамжуулдаг тул мэдрэхүйн дамжуулах зам болно.

Тархины Бор ба Цагаан Бодис

  • Тархины бор бодис нь мэдрэлийн эсээс бүрдэх бөгөөд их тархины гадрыг үүсгэнэ.

  • Тархины цагаан бодис нь мэдрэлийн ширхэгүүдээс тогтох бөгөөд тэдгээрийг уулзварт ширхэг, холбох ширхэг, тусгах ширхэг гэж ялгадаг.

Тархины Бүтэц

  • Уураг тархи нь гавлын хөндийд байрлаж олон тооны атираа нугалаануудыг үүсгэсэн байх ба мөн гадна талаараа хатуу бүрхүүл (dura mater), мяндсан бүрхүүл (arachnoid mater), зөөлөн бүрхүүл (pia mater)-ээр хучигдана.

  • Бүрхүүлүүдийн хоорондох завсар тархины дотоод шингэнээр дүүргэгдсэн байна.

Тархины Хуваарилалт

  • Тархи нь гүн тууш ховилоор баруун зүүн тал бөмбөлөг болж хуваагдах ба хөндлөн ховилоор их тархи, ромбон тархи болж хуваагдана.

  • Их тархи нь төгсгөлийн тархи, дунд тархи, завсрын тархи болж хуваагдана.

Тархины Хэсгүүд

Primary division /Тархины үндсэн хэсгүүд/

Subdivisions /Тархины дэд хэсгүүд/

Major Derivates /Үндсэн хэсгүүд/

Lumen /Зай/

FOREBRAIN /өмнөд/

Telencephalon /төгсгөлийн тархи/

Cerebral cortex/нөмрөг/, Limbic system/үнэрийн/

Lateral ventricles /хажуугийн ховдол/

Diencephalon/ завсрын тархи/

Epithalamus, Thalamus, Hypothalamus

Third ventricle /гуравдагч ховдол/

MIDBRAIN /дунд/

Mesencephalon /дунд тархи/

Tectum /4 толгод/, Tegmentum /дээврийн доорхи хэсэг/, Cerebral peduncles /тархины хөл/

Cerebral aqueduct /тархины усан урсуур/

HINDBRAIN /хойд/

Metencephalon /арын тархи/

Pons, Cerebellum

Fourth ventricle

Myelencephalon /уртавтар тархи/

Medulla oblongata

Төгсгөлийн Тархи

  • Үнэрийн тархи, тархины нөмрөгөөс тогтоно.

  • Үнэрийн тархи нь үнэрийн булцуу, үнэрийн зам, үнэрийн гурвалжин, лийрэн хэлтэр зэргээс бүрдэнэ. Эдгээр нь их тархины суурь хэсэгт байрладаг.

  • Нөмрөг нь үнэрийн тархины дээд талд орших бөгөөд тархины бор бодис, цагаан бодисоос тогтоно.

Дунд Тархи

  • Тархины дөрвөн товон, тархины усан урсуур, тархины хөл зэргээс тогтоно.

Завсрын Тархи

  • Харааны том товгорыг агуулсан таламус, боргоцой булчирхайг агуулсан эпиталамус, өнчин тархийг агуулсан гипоталамусаас тогтоно.

Нугас (Medulla Spinalis)

  • Нугаламын суваг дотуур байрладаг урт бортгон хэлбэртэй эрхтэн ба уртавтар тархинаас эхлэн ууцны орчимд төгсөнө.

  • Гурван давхар бүрхүүлтэй: нугасны зөөлөн бүрхүүл (дотор талд), мяндсан бүрхүүл (гадна талаар), нугасны хатуу бүрхүүл (дээр талд).

  • Бүрхүүлүүдийн хоорондох завсрыг нугасны дотоод шингэн дүүргэж оршдог.

Нугасны Бүтэц

  • Хөндлөн огтолж харвал дотор талаараа бор бодис, гадна талаараа цагаан бодисоос тогтоно.

  • Цагаан бодис нь миэлин гэдэг өөх маягийн бодисоор буюу зөөлөнцөр бүрхүүлээр хучигдана. Энэхүү зөөлөн бүрхүүл мэдрэлийн ширхэгүүдийн дамжуулах чадварыг дээшлүүлдэг.

Нугасны Судлууд

  • Цагаан бодис тусгай хос судлуудад хуваагдана: дээд судал (дээд баганын хооронд), хажуугийн судал (дээд доод баганын хооронд), доод судал (доод баганын хооронд).

  • Дээд судал нь цочролыг уураг тархинд дамжуулдаг мэдрэлийн ширхэгүүдээс тогтоно.

  • Доод судал нь тархины түлхээсийг нугасны хөдөлгөх эсэд, хөдөлгөх эсээс биеийн захын хэсэгт дамжуулдаг хөдөлгөх ширхэгээс бүрдэнэ.

  • Хажуугийн судал нь аль алийг нь дамжуулдаг холимог ширхэгээс бүрдэнэ.

Нугасны Ёзоорууд

  • Нугаснаас уртын дагууд нь нугаламуудын хоорондох нүхээр дээд доод ёзоорууд салбарлан гарна.

  • Дээд ёзоор нь мэдрэх үүргийг, доод ёзоор нь хөдөлгөх үүргийг гүйцэтгэнэ.

  • Дээд доод ёзооруудын ширхэг нугалам хоорондын нүхээр гараад бие биетэйгээ нийлж нугасны мэдрэлийг үүсгэдэг.

Захын Мэдрэлийн Тогтолцоо

  • Тархи нугасны бор бодисоос хос ишээр гардаг мэдрэлүүдээс тогтох бөгөөд эдгээр нь биеийн янз бүрийн хэсгүүдэд мэдрэлийн салаануудыг өгдөг.

  • Амьтны арьс, яс, булчин гэх мэт захын эрхтнийг мэдрэлжүүлдэг учраас захын нерви гэдэг.

  • Эдгээрийг мэдсэнээр мэс заслын үед дамжуулах мэдээ алдуулалт хийх, зүү засал хийх, хатгах засал хийх боломжтой.

Уураг Тархины Нерви (Nn. Cerviralis)

  • Уураг тархины сууриас 12 хос мэдрэл баруун зүүн тийш зэрэг салаалж ихэнхдээ толгойн тус газрын эрхтнүүдийг мэдрэлжүүлэх бөгөөд эдгээрийг гүйцэтгэж байгаа үүргээр нь гурван бүлэг болгож хуваана.

Тархины 12 Хос Мэдрэл

  1. Мэдрэхүйн мэдрэлүүд

    • Үнэрийн мэдрэл (I)

    • Харааны мэдрэл (II)

    • Сонор тэнцвэрийн мэдрэл (VIII)

  2. Хөдөлгөөний мэдрэлүүд

    • Нүд хөдөлгүүрийн мэдрэл (III)

    • Гуривны мэдрэл (IV)

    • Гадагшлуурын мэдрэл (VI)

    • Нэмэлт мэдрэл (XI)

    • Хэлний доорхи мэдрэл (XII)

  3. Холимог мэдрэлүүд

    • Гурамсан мэдрэл (V)

    • Нүүрний мэдрэл (VII)

    • Хэл залгиурын мэдрэл (IX)

    • Тэнэмэл мэдрэлүүд (X)

Нугасны Мэдрэл

  • Нугасны мэдрэлүүд нь нугасны үе нэг бүрээс нугаламын хоорондох нүхээр гадагш гарна.

  • Байрлалаас нь үндэслэн тэдгээрийг хүзүү, цээж, харцага, ууц, сүүлний мэдрэлүүд гэж ангилна.

  • Мэдрэл нь байршлынхаа онцлогоос шалтгаалан бөөрөнхийдүү эсвэл хавтгай гэх мэтийн олон янзын хэлбэртэй цагаан хөвч юм.

Нугасны Ёзоор, Нугасны Мэдрэл Үүсэх

  • Нугасны мэдрэл нугалам хоорондын нүхээр гармагцаа дээд доод салаа болж хуваагдана.

  • Үүний дээд салаа нь нурууны дээд талын булчин, арьсыг, доод салаа нь нугаламт баганын доод талд орших булчинд очно.

  • Нугасны мэдрэлийн доод салаанууд хөндийн ханын арьс булчинг мэдрэлжүүлнэ. Эдгээр нь цааш гадна дотно салаа болж салаална.

Хүзүүний Мэдрэл (Nn. Cervicales)

  • Энэ нь 8 хос хүзүүний нугаламыг мэдрэлжүүлнэ.

  • Хүзүүний нугасны сүүлчийн гурван нугаламын мэдрэлийн доод салаа нь цээжний эхний хоёр нугаламын доод мэдрэлийн салаатай нийлж бугалганы сүлжээг үүсгэнэ.

  • Бугалганы сүлжээ (flexus brachialis) нь дал бугалганы үеийн дээд дотор талд байрлах бөгөөд энэ сүлжээнээс салбарласан далны өмнөх мэдрэл, далны доорхи мэдрэл, бугалганы мэдрэл, дундын мэдрэл, шууны мэдрэл, залааны мэдрэл, яс хоорондын мэдрэл, шилбэний мэдрэл, хурууны мэдрэлүүд нь урд мөчний арьс булчинг бүхэлд нь мэдрэлжүүлдэг.

Харцага Ууцны Мэдрэл

  • Харцага ууцны сүүлчийн мэдрэлийн доод салаанаас харцага ууцны орчимд харцага ууцны сүлжээг (flexus lumbosacralis) үүсгэнэ.

  • Энэ сүлжээнээс харцага арьсны мэдрэл гарч харцаганы том булчин гуяны арьсанд очно.

  • Гуяны мэдрэл тойгны үеийн тэнийлгүүрт түүний үргэлжлэл болох гуяны арьсны өнгөц мэдрэл шагайтны дотор талын арьсанд тус тус очно.

Өгзөгний Мэдрэл (Nervus Ischiadicus)

  • Шагайтны мэдрэл тахилзуурын мэдрэл гэж хоёр хуваагдана.

  • Шагайтны мэдрэл гуя, шаант, шийрний араар уруудаж гуяны арын булчин хурууны нугалуур, тахимны тэнийлгүүр шаант шийрний орчмын арьс зэрэгт салаална. Шагайтны мэдрэл шийрний орчимд арын гадна дотно талын мэдрэлүүд болно.

  • Тахилзуурын мэдрэл нь тойгны үеэс доош шаантны урд гадаргууд шилжиж тахимны үеийн нугалуур хурууны тэнийлгүүр, шаант шийрний орчмын арьс зэрэгт салаалдаг.

Ургал Мэдрэлийн Тогтолцоо

  • Мэдрэлийн системийн вегетатив хэсэг нь уураг, тархи нугасны зарим хэсэгт орших тусгай төвүүд, гавал, нугаламын сувгийн гадна орших зангилаанууд юм.

Вегетатив Мэдрэлийн Тогтолцооны Үүрэг

  • Сүүн тэжээлтний хилийн синпатик ишийн вегетатив зангилаанаас дотор эрхтэн зүрх судас зэргийн сүлжээнд орших эсүүд үр хөврөлийн хөгжлийн явцад нугасны зангилаанаас тасран үүснэ.

  • Вегетатив мэдрэлийн тогтолцоо нь төв мэдрэлийн ерөнхий хяналтын дор дараах ажиллагааг тохируулна:

    • Бvх дотор эрхтэн, судас, арьсны цулгуй булчингийн ажиллагааг

    • Зүрхний булчингийн ажиллагааг

    • Дотор эрхтэн болон арьсны бүх булчирхайн ажиллагааг

    • Бүх эд эрхтний бодис солилцоог хянаж тохируулна.

Вегетатив ба Биеийн Мэдрэлийн Тогтолцооны Ялгаа

  1. Биеийн мэдрэлийн эс нь зөвхөн тархи нугасанд байрладаг бол вегетатив мэдрэлийн эс нь тархи нугасанд байрлаад зогсохгүй бас захын эрхтнүүдэд их хэмжээгээр байрлаж симпатик зангилаа үүсгэсэн байна. Эдгээр зангилааг нугаламын дэргэдэх зангилаа гэх ба энэ нь хилийн синпатик ишинд байрладаг.

  2. Харьцангуй автомат шинжтэй (Зангилааны эс мэдрэлийн интрамурал сүлжээнд буюу эрхтний ханын гүнд оршино).

  3. Ургал мэдрэлийн ширхэг ТМТ-ноос гарсныхаа дараа зангилаа үүсгэх ба дараагийн ширхэг зангилаанаас эхэлж мэдрэлжүүлж буй эрхтэндээ хүрнэ. Иймээс зангилааны өмнөх ба зангилааны дараах ширхэгийг үүсгэнэ.

  4. Сэрэл дамжуулах хурд бага байна. Зангилааны өмнөх ширхэг миелинтэй, зангилааны дараах ширхэг миелэнгүй байна.

  5. Ургал рефлекс нь өөрийн рефлексийн нумтай байх ба төвүүд нь ТМТ-ны янз бүрийн хэсгүүдэд байна.

  6. Ургал мэдрэлийн ширхэг мэдрэлжүүлэхээс гадна эдийг тэжээх үүрэгтэй.

Вегетатив Мэдрэлийн Тогтолцооны Хуваарилалт

  • Уураг тархины хэсэгт дунд ба уртавтар тархины тусгай вегетатив бөөмүүдэд оршино.

  • Вегетатив мэдрэлийн тогтолцоог симпатик, парасимпатик гэсэн хоёр бүлэгт хуваана.

  • Симпатик ширхэг нь нугасны цээж, нурууны бүлгийн эсээс, парасимпатик ширхэг нь уураг тархи ба нугасны ууцны бүлгийн эсээс тус тус гарна.

  • Парасимпатик мэдрэлийн тогтолцооны бүлгийг дунд ба уртавтар тархины, ууцны бүлэг гэж хувааж болно.

Вегетатив Мэдрэлийн Ширхэгийн Бүтэц

  • Вегетатив мэдрэлийн ширхэг биеийн мэдрэлээс бүтэцийн хувьд бас ялгагдана.

  • Зангилааны өмнөх ширхэг зөөлөнцөртэй нарийхан диаметр нь 1.8 – 7.0 микрон бөөм нь ихэвчлэн зуйван дугуй буюу хавтгай, харин ихэвчлэн бөөмтэй байна.

  • Зангилааны дараах ширхэг нь хоёр төрлийн бөөм бүхий шваны бүрхүүлээр хучигдана.

Симпатик Мэдрэлийн Тогтолцооны Төв

  • Эхний сээрнээс 2-4-р харцаганы үе хүртэлх нугасны хажуугийн эвэрт байрлана.

  • Эдгээр төвөөс нугалам хоорондын нүхээр нугасны мэдрэлийн доод эврээс зангилааны өмнөх мэдрэлийн ширхэг гарч нугаламт баганын дагууд орших зангилаанд хүрнэ.

Парасимпатик Мэдрэлийн Тогтолцооны Төв

  • Дунд болон уртавтар тархинд бас нугаснаас ууцны хэсэгт байрлана.

  • Дунд тархины хэсгийн төвөөс гарсан зангилааны өмнөх ширхэг сормуусны зангилаанд, харин зангилааны дараах ширхэг нь нүдний сормуусны булчинд очно.